
Бидний тухай
As We Age - Шинэ насжилтын горим.
Миний тухай
Багаасаа өөр мэргэжлээр сурч, ажилладаг байсан ч анагаах, биологийн чиглэлийн талаар сонирхон уншиж явсаар энэхүү бизнесээ эхлүүлж байлаа. Хэдийгээр оноогоод нэрлэчих өвчин байхгүй ч гэсэн бие маань цаанаа л нэг л болж өгдөггүй. Анх Hubermanlab подкастыг сонсож эхлээд Athletic Greens-ын AG1 Next Gen-ыг хэрэглэж эхэлсэн. Өглөө болгон хэрэглэсээр бараг 4жил болжээ. Үр дүнг нь биеэрээ мэдэрсэн тул гэр бүл, найз нөхөд гээд ойр тойрны бүх хүмүүстээ санал болгосон. Тэд маань ч ам сайтай, одоо болтол бүгд хэрэглэдэг. Дараа нь David Sinclair гэх профессорын нээлтийн талаар сонсож судалсаар одоог хүрчээ. Цаашид ч шимтэн судлах болно. Үйлчлүүлэгчдийнхээ үр дүнгийн талаар сонсох хамгийн дуртай. Дахиад зөндөө олон бүтээгдэхүүн хүргэнэ гэхээс тэсэн ядаж байна.
Яагаад As We Age
Бидний эрхэм зорилго бол таны урт наслалт, амьдралын чанар, сайн сайхан байдлыг дэмжих хамгийн шилдэг, орчин үеийн шинжлэх ухааны нээлтүүдийг хамгийн түрүүнд танд хүргэх явдал юм. Манайхаас дэлхийн шилдэгүүдийн хэрэглэж байгаа, клиникийн туршилтаар батлагдсан үр дүнтэй, чанартай, дээд зэрэглэлийн орц найрлагатай, нэр хүнд бүхий бүтээгдэхүүнүүдийг хамгийн түрүүнд шууд худалдан авах боломжтой. Манайх АНУ-ын шилдэгүүдтэй гэрээ байгуулан таньд чанарын өндөр түвшний бүтээгдэхүүнүүдийг Монголынхоо үйлчлүүлэгч нарт хүргэдэг. Мөн энэ талын сүүлийн үеийн мэдээ, мэдээлэл, шинжлэх ухааны нээлтүүд, олон улсын чиг хандлагын талаар зөвхөн манайхаас эх хэл дээрээ авах боломжтой.
Бидний зарчим
Албан ёсны гэрээт борлуулагч
Үйлдвэрлэгчээс шууд таны гарт.
COA ил тод байдал
Бүтээгдэхүүн бүр хараат бус лабораторийн гэрчилгээтэй.
Шинжлэх ухааны бүтээгдэхүүн
Маркетинг, инфлүүнсэрүүдийн хэтрүүлэгтэй амлалт бус шинжлэх ухааны шинэ нээлтэд үндэслэн бүтээгдсэн бүтээгдэхүүн.